БРЭНДҮҮД

ZAMBERLAN

Дэлхийн 1-р дайны дараахан гуталчин Giuseppe Zambelan уулын аяллын гутал бүтээх ажилд ханцуй шамлан оржээ.

Бэпи /Zamberlan-г дууддаг богино нэр/ ууланд аялах туйлаас хүсэлтэй байсан тул уулын бэрх замд аюулгүй, хялбар байх гутал бүтээхийн тулд сайн чанарын материал, гутал хийх үр ашигтай аргуудыг эрэлхийлэх болов. Тухайн үеийн гутлын улны чанар хангалтгүй байгааг олж харсан тэрээр VIBRAM-н үндэслэгч Vitale Bramani- тай шинэ санаагаа хуваалцан резинэн улыг хөгжүүлсэн ба машин худалдан авч, ажилчидтай болсноор анхны гутлын газраа нээжээ. Мөн амжилтын гол хүч нь түүний эхнэр сайн машинист, оёдолчин Maria байлаа. Хожим хүү Emilio нь эцгийнхээ ажлыг маш чадварлаг үргэлжлүүлж гадаад зах зээлд амжилттай нэвтэрүүлж чадсан юм.

Улс орон бүрийн хэрэглээ өвөрмөц онцлогтой. Тиймээс ч эрэлтийн ялгаатай байдлаас үүдэн олон улсын туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн бүтээгдэхүүний жижиг деталь бүрт анхааран ажиллаж байна. Замберланы баримталж ирсэн гол бодлого нь гутлын деталиудыг улам боловсронгуй болгоход оршиж байдаг. Зөвхөн сайн материал сонгоод зогсохгүй сайн технологиор үйлдвэрлэх нь маш чухал байдаг. Тиймээс тэд олон технологи бий болгон хөгжүүлж, заримыг нь худалдан авч хэрэглэдэг.

Zamberlan хөлийн анатомын бүтцийг нас, хүйс зэргээр ангилан судалж гутлуудынхаа хэвийг бий болгосон. Тиймээс ч бүх гутлууд нь өмсөхөд тав тухтай, хэт урт биш, өмсгөл нь хөлд төгс тохирохуйц байдаг. Мөн гутлыг олон жил эдэлсэн ч хэлбэрээ алдахгүй байх бүтцийг бий болгожээ. Тэд цаашид улам л төгс рүү тэмүүлэх болно...

1929 оноос хойш 90 гаруй жилийн түүхэн хугацаанд ур чадвар сайтай, мэргэжлийн ажиллагсад өндөр технологийн дагуу, орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэ, дэвшилтэт материалуудыг ашиглан өндөр чанартай, загварлаг гутлуудыг үйлдвэрлэж дэлхийн 50 гаруй орны хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна. Өдгөө түүний хүү Марко, охин Мариа нар чанартай гутал үйлдвэрлэх уламжлалыг хадгалсан Calzaturificio Zamberlan компаниа өв залгамжлан удирдан ажиллаж байна.

Lafuma

LAFUMA брэнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдэд сэтгэл ханамжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгож ажилладаг.

 

1930 онд Альфред, Виктор, Габриэль Лафума гэсэн гурван ах дүүс Францын зүүн өмнөд хэсэгт байрлах Дром мужийн Аннейрон дахь жижиг цехдээ LAFUMA нэрийн брэндээ үүсгэн байгуулсан. Тэд үүргэвчний металл хүрээг зохион бүтээснээр зах зээлд том хувьсгал хийсэн ба Францын ард түмэн болон дэлхийн адал явдал эрэлхийлэгч хүмүүсийн зүрх сэтгэлд онцгой байр суурь эзлэх болов.

1954 онд Лафумагийн ах дүүс зуслангийн тавилга үйлдвэрлэж эхлэв.

1985 оноос сурагчийн цүнх, аяны хөнжил болон майхан зэргээр бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлж, 1992 онд Унгарт өндөр технологийн аяллын хувцас үйлдвэрлэх үйлдвэрээ нээв.

1995 оноос Millet, Le Chameau, OXBOW, Eider брэндүүдийг нэгтгэсэн групп компани болов.

LAFUMA брэнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдэд сэтгэл ханамжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгож ажилладаг. Тиймээс хамтран ажилладаг байгууллага, гэрээлэгчид нь нийгмийн болоод байгаль орчны тунхаг бичигт заавал нэгдсэн байдаг.

ILO буюу олон улсын хөдөлмөрийн байгууллагад анх нэгдэн орсон. Ажиллагсдаа хүндэтгэн, тав тухыг нь ханган ажилладаг.

Бүтээгдэхүүний чанарыг өндөр түвшинд хадгалахын тулд дотоод хяналтын системийг боловсруулсан ба дотоод аудиторууд байнга хяналт тавьж байдаг.

Лафума группын хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, хүчээр хөдөлмөр эрхлүүлэхийг эрс хориглох ба ажиллагсдын ажиллах орчинг эрүүл, аюулгүй байлгах, ажиллагсдыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох, ажиллагсдыг үл ялгаварлах, занчих зэрэг сахилгын шийтгэл оноохгүй байх, илүү цагаар хөлсгүйгээр ажиллуулахыг тэвчих, шударгаар цалин, урамшууллыг олгох, удирдлагын ба хяналтын системтэй байх зарчмуудыг мөрдөж ажилладаг.

Мөн усыг хэмнэх, энергийг хэмнэх, агаар, хөрс, усны бохирдлыг стандартаас хэтрүүлэн үүсгэхгүй байх, хог хаягдлыг стандартын дагуу хаях, үүсгэх, тээврийг хамгийн бага түвшинд байлгах, үйлдвэрийг аюулгүй байлгахад байнга анхаарч ажилладаг.

Техникийн хэлтэст туршлагатай уулчид Лафумад бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд нь туслан ажилладаг ба тэдний нэгээс дурьдвал: Франц маягийн уулын авиралтын удирдагч Гастон Ребуффат, Лафумагийн техникийн ахлах зөвлөхөөр удаан хугацаанд хамтран ажиллаж байна.

Өдгөө Аннеси хотод байрлах, 100 жилийн түүхтэй Лафума брэнд өдөр тутам болон аяллын үүргэвч, уулын болон аяллын хувцас, хэрэглэл, гутал болон зуслангийн тавилга гээд олон нэр төрлийн өндөр технологитой, чанартай бүтээгдэхүүнийг зохион бүтээхийн зэрэгцээ бүтээгдэхүүний ирээдүйн хөгжил, дэвжилд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Helly Hansen

Учир нь бид ус үл нэвтрүүлэх, амьсгалах энэ технологийг бүтээж, 140 гаруй жилийн турш хөгжүүлж ирсэн, цаашид ч улам л сайжрах болно.

Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн орших Норвеги улс далай дэрлэн оршдог тул далайд аялах, ажиллах хэрэгцээ шаардлага маш их байдаг. Энэ эрэлтийг олж харсан Helly Juel Hansen 1877 онд анхны усны хамгаалалттай хувцас бүтээснээр энэхүү брэндийн амжилт олох түүх эхэлжээ.

Үүсгэн байгуулагч Helly Juell Hansen далай тэнгист ажиллахад хамгийн хэрэгтэй зүйл нь өмссөн хувцас нь ус нэвтрүүлэхгүй, дааруулахгүй байх явдал гэдгийг бат ойлгосон тул эхнэр Maren Margarethe-тай тос шингээсэн даавуугаар барзгардуу материалтай, ус нэвтрүүлдэггүй хүрэм, өмд үйлдвэрлэж эхэлсэн ба 1878 онд Парисын экспогоос “Хамгийн шилдэг хувцас” хэмээх өргөмжлөл хүртсэн нь цаашид гадаад орнууд руу бараагаа экспортлох эхлэл нь болж өгсөн байна.

Helly Hansen брэндийн хувцас, хэрэглэлүүдийг зориулалтаас нь хамааруулан аялал, спорт, ажлын хэмээн 3 ангилж болно. Аль алинд нь өндөр технологи ашиглагддаг.

Брэнд гэхийн учир нь, энэ олон технологийг хөгжүүлэхийн гол учиг нь хэрэглэгчийн сэтгэл ханамж мөн. Хэрэглэгчийн биед тав тухтай, шаардлагад нийцэхүйц чанартай үйлдвэрлэж гэмээнэ энэ брэндийн нэр хүнд, хэрэглэгчийн хүрээлэл өсч байдаг билээ.

Анх зөвхөн өөрийн улсдаа жижиг оёдлын үйлдвэрээр гараагаа эхлүүлж байсан Хэли Хансен брэнд чанараа улам бататгасаар Ази, Европ-н олон оронд салбар үйлдвэртэй, өдгөө 80 гаруй оронд албан ёсны төлөөлөгчийн газартай болтлоо өргөжсөн байна. 

Хэли хансенийхан дэлхий дээрх 80 гаруй орны сая сая хэрэглэгчиддээ:

Манай бүтээгдэхүүнүүд:

  • УСНЫ ХАМГААЛАЛТТАЙ 
  • АМЬСГАЛДАГ 
  • БАТАЛГААТАЙ гэж нүүр бардам тунхаглаж байна.

Учир нь бид ус үл нэвтрүүлэх, амьсгалах энэ технологийг бүтээж, 140 гаруй жилийн турш хөгжүүлж ирсэн, цаашид ч улам л сайжрах болно. Бид баталгааг амлаж чадна. Бид хүн ба байгалийн хоорондох зөрчлийг зохицуулах “давхаргыг” бүтээсэн. Та өндөр уулын оргил өөд аялахдаа, далай тэнгисээр зугаалахдаа, 2 туйлыг зорихдоо, гэр бүлээрээ амрахдаа Хэли Хансен брэндийг туршаад үзээрэй” гэж хэлдэг Скандинавын компаний хувьд аялал бол бидний амьдрал, чанар бол бидний зорилго байдаг” гэж тэд нэгэнтээ өгүүлжээ.

Энгийн атлаа сайхан, хээнцэр атлаа тав тухтай хувцас гутал үйлдвэрлэх нь тэдний үндсэн зорилго юм.

Millet

Бид ууланд аялагчдын хүсэл шаардлага, хэрэглээнд нийцэх, урам зориг өгөх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ажилладаг бөгөөд загвар, материалын чанар, бат бөх байдалд онцгой анхаардаг.

1921 онд ноён, хатагтай Marc Millet цүнх үйлдвэрлэлд төвлөрсөн компаниа 10 ажилтантайгаар эхлүүлж байлаа. 7 жилийн дараа үйлдвэрээ Annecy хот руу нүүлгэж Алпийн нуруунд улам ойртсон юм.

1930-аад оноос Millet олны танил брэндүүдийн нэг, хэдхэн жилийн дараа Францын аяллын топ брэнд болжээ. Уулын аялалд хэрэглэгдэх, техникийн өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүн нь брэндийн нэр хүндийг ихээхэн өргөж байжээ. Энэ нь тухайн үеэс ажиллах хүчин чадваржиж, техникүүд сайжирч, брэндийн анхны концепц бүрэлдэж эхэлсэнтэй холбоотой.

1937 онд нөхөр нь тэнгэрт хальсны дараагаас хатагтай Милэт насан эцэслэтлээ буюу 1974 он хүртэл компаниа удирдаж байлаа. Дэлхийн 2-р дайны үед ах дүү Милэтүүд компанийхаа ажилд идэвхтэй оролцох болж ууланд аялагчдад дээд зэргээр тохирох цүнхнүүд үйлдвэрлэх болов.

1950-д он бол компаний түүхэнд ихээхэн эргэлтийг авчирсан чухал үе байлаа. Гималайн оргилд гарах анхны франц экспедицийг Милэт бүрэн тоноглов. Ингэснээр олны анхаарлыг татаж, Франц брэнд хүчээ авч эхлэв. 8000 метрээс өндөрт Maurice Herzog, Louis Lachenal нарын гарсан авиралт олон уулчдын сэтгэлийг хөдөлгөж тун ч удалгүй Милэт брэнд уулын аяллын цүнхны тэргүүлэгч брэнд боллоо.

Бүтээгдэхүүний нэр хүнд дэлхий даяар түгэн Гималайг зорих аяллууд, 8000 метрээс өндөрт авирах авиралтууд ар араасаа зохион байгуулагдах болов.

1959 онд Raymon Millet уулын хөтөч Walter Bonatti-тай уулзан гэрээ үзэглэж Милэтийн анхны техникийн зөвлөх болгов.

1975 онд нэмж үйлдвэр байгуулан диверсификаци хийх бодлого барьж эхлэв. Хувцасаа өндөр оргилын аялалд, алхагчдад, цанаар хичээллэгсдэд зориулан үйлдвэрлэх болжээ. Уулын аяллын талаар хуримтлуулсан мэдлэг, туршлага, борлуулалтын сүлжээтэй байсан тул шинэ бүтээгдэхүүн нь ч мөн амжилт дагуулж байлаа.

Тэдний бүтээгдэхүүнээ бодитоор нь хэрэглүүлж олны танил болгох арга барил яах аргагүй зөв сонголт байжээ. Тухайлбал Италийн уулчин Reinhold Messner тэдний багт нэгдсэнээр 1978 онд Эверестийн оргилд авирахдаа хүчилтөрөгчийн баггүй, Милэтийн цүнхтэй аялсан анхны уулчин болов.

1980 онд ч мөн хүчилтөрөгчийн баггүй авиралт хийж дэлхийн хамгийн өндөр 14 оргилд мөрөө гаргасан анхны эр болжээ. Шошгон дээрх “Францад үйлдвэрлэв.” бичиг дэлхий нийтэд чанарыг илэрхийлэх болжээ.

Тэдний үйлдвэрлэл цүнхээр эхэлж түүнийгээ улам хөгжүүлснээр амжилт олсон шиг хувцасаа ч мөн мэргэжлийн, өндөр түвшний, сайн гүйцэтгэлтэй байхад байнга анхаарч байлаа. Хувцасны сектор дэвшилтэт технологиудыг ашиглаж сайн чанартай хийгдэж байсан нь цүнхний нэр хүндийг унагаахгүйгээр үл барам нэг нэгнээ дэмжих алтан боломж болж байв.

1995 онд Лафума групп Милэтийг худалдан авсан. Үндсэндээ өндөр үзүүлэлт шаардагдсан бүтээгдэхүүн, хувцас, цүнх, гутал, олс зэргээр ууланд авирагч, алхагч, цанаар хичээллэгсдийг толгойноос хөл хүртэл нь хувцаслан, тоноглох бүх зүйлийг
MILLET үйлдвэрлэж байна.

Дэвшилтэт технологи, техникийн гүйцэтгэл 2 нийлж дизайны гол хэсгийг бүрдүүлдэг. Бид ууланд аялагчдын хүсэл шаардлага, хэрэглээнд нийцэх, урам зориг өгөх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ажилладаг бөгөөд загвар, материалын чанар, бат бөх байдалд онцгой анхаардаг.

Дэвшилтэт технологи гэдэг бол хатуу ширүүн нөхцөлд манай бүтээгдэхүүнийг итгэлтэйгээр сонгон хэрэглэж болох нөхцөлийг бүрдүүлэхийг хэлнэ. Бид эрсдэлт нөхцөл байдалд хэрэглэгчдийнхээ итгэлийг хэзээ ч алдаж байсангүй. Тиймдээ ч технолгио улам итгэлтэйгээр хөгжүүлсээр л байна.

MUND SOCKS

Бидний ажил бол уулчид болон тамирчдад зориулан хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг гаргахын тулд зогсолтгүй ухаалаг мяндасыг судлах, мөн шинэлэг загварыг хөгжүүлэх явдал билээ.

MUND нь Испаний Бургосын Sierra de la Demanda-н уулархаг нутагт төрсөн. Манай үйлдвэр 16-р зуунаас уламжлалт нэхмэл эдлэл үүсч хөгжсөн Pradoluengo хотод байрладаг. Бид үеэс үед хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон загварыг ашиглан бүтээгдэхүүнээ хийсээр ирсэн.

Бидний ажил бол уулчид болон тамирчдад зориулан хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг гаргахын тулд зогсолтгүй ухаалаг мяндасыг судлах, мөн шинэлэг загварыг хөгжүүлэх явдал билээ.

Бид уулын, спорт загварын оймс болон шахалттай хувцас, хэрэгслээрээ дагнан мэргэшсэн ба өнөөгийн байдлаар дэлхийн 50 гаруй оронд манай бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.

MUND, уулын болон спортын тамирчдад илүү хүртээмжтэй байх ёстой гэж үздэг учраас сайн чанартай бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц үнээр хүргэхийн төлөө хичээдэг. Бидэнтэй адил спорт, ууланд амьдардаг бүх хүмүүст тав тух, сайн сайхан байдлыг бий болгохыг хичээн ажиллаж байна.

DELTAPLUS

40 жилийн туршлагатай Delta Plus групп нь дэлхий даяар үйлчлүүлэгчидтэйгээ ойр хэвээр, экспортын томоохон хэлтэстэй, 45 дистрибьютер охин компанитай, 8 үйлдвэртэйгээр 110 гаруй оронд бүтээгдэхүүнээ түгээн ажиллаж байна.

Delta Plus групп нь олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий толгойн хамгаалалт, гарын хамгаалалт, биеийн хамгаалалт, хөлний хамгаалалт болон өндрийн хамгаалах хэрэгслүүдийг зохион бүтээж, үйлдвэрлэн борлуулдаг Францад төвтэй компани юм. 

40 жилийн туршлагатай Delta Plus групп нь дэлхий даяар үйлчлүүлэгчидтэйгээ ойр хэвээр, экспортын томоохон хэлтэстэй, 45 дистрибьютер охин компанитай, 8 үйлдвэртэйгээр 110 гаруй оронд бүтээгдэхүүнээ түгээн ажиллаж байна.

МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ

Салбарууд Цэс 0 0 ₮
Top