Gold Monster 1000 шинэ металл хайгчийн нээлт болно.

Австралийн Майнлаб фирм 2017 оны 4 сарын 4-ний 15 цагт Компасс дэлгүүр дээр энэ жил шинээр үйлдвэрлэн гаргаж буй өнгөн хөрсний Gold Monster 1000 алт илрүүлэгч багажныхаа нээлтийг хийнэ. Нээлтэд Майнлаб фирмийн Ерөнхийлөгч ноён Петер Чарльзворт болон техникийн зөвлөхүүд оролцож, Монголын хэрэглэгчидтэйгээ нүүр тулан уулзаж, гарын бэлэг гардуулна. Нээлтийн үеэр зочдын дунд сугалаа явуулан азтанд Майнлабын GoFind40 сонирхогчийн металл илрүүлэгчийг бэлэг болгон өгнө. Энэхүү шинээр гаргаж буй Gold Monster 1000 багаж нь нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд олон төрлийн таваг сонгох, зай, иш тохируулж ашиглах боломжтой,  харьцангуй хямд өртөгтэй ч мэдрэмж сайтай алт илрүүлэх төхөөрөмж юм.

Нээлтийн үйл ажиллагаанаас гадна, Компасс аяны дэлгүүр, Майнлаб фирмтэй хамтран 2017 оны 4 сарын 5-7-нд Буянт-Ухаа спортын ордонд болох Mongolia Mining 2017 уул уурхайн үзэсгэлэнд оролцож дээрх бүтээгдэхүүнүүдийг нийтэд сурталчилна.        

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар аваарай.

Утас: 341573, 95998010, 95998808

Хаяг: ХУД, хуучин Цагаан хаалга байсан уулзварын чанх хойно 

Компасс аяны дэлгүүр