11" Anti-Interference Coiltek таваг

0 ₮

  • Үлдэгдэл: 0

Үйлдвэрлэгч улс Австрали

11” ANTI –INTERFERENCE / ХӨНДЛӨНГИЙН НӨЛӨӨНӨӨС ХАМГААЛСАН ТАВАГ

Таарах багажууд:  SD2000, SD2200d, GP 3000, GP 3500, GPX-4000, GPX-4500, GPX-4800, GPX-5000 багажууд.

Хэмжээ:275мм 

Жин: 688гр

 

Энэ хэмжээтэй хайгч тавгийг хайгуулын ажилд хамгийн өргөн хэрэглэдэг ба шинээр гарч байгаа илрүүлэгч багaжуудад энэ тавгийг дагалдуулж байгаа. Газрыг хамрах хүрээ сайн, мэдрэмж өндөртэй, гүн рүү сайн мэдрэх төдийгүй хөнгөн байдаг учраас ихэнх хайгуулчид энэ хэмжээтэй тавгийг хэрэглэх дуртай байдаг. Энэхүү тавгийг удирдахад амар ба нарийвчлан хайхад хялбар байдаг.

Хөндлөнгийн нөлөөнөөс хамгаалсан /A.I. (Anti-Interference)

Энэ таваг нь гадны нөлөөллийг бууруулах зориулалттай бүтээгдсэн. Эдгээрт цахилгаан дамжуулах утсууд, цахилгааны шон гэх мэт олон зүйлс багтана. Мэдрэмж нь DD тавагтай адил боловч хөндлөнгийн нөлөө ихтэй газраас том, жижиг хэмжээтэй байг ч олох чадвартай байдаг. Мэдрэх хэсэг нь тавагны төвд байрладаг. Хайгч тавагны үзүүрээс төв хэсэг рүү 1 инчийн/2,54см зайнд нарийвчлан хайх хамгийн зөв цэг байрлах бөгөөд энэ нь байг илүү хурдан мэдэрч, хайх боломжийг олгоно. Эрдэсжилт ихтэй хөрсөнд монo тавгаар хайлт хийхэд хөрсний байдал өөрчлөгдөхтэй зэрэгцэн дуу чимээ ихэсдгийн адил энэ таваг чимээ гаргах талтай боловч удаан даялуулан хөдөлгөхөд чанга дуу чимээ багасдаг. Тавагны бас нэг давуу тал нь Mайнлабын багажаар Төрөлжүүлэн ялгах/Төмрыг ялган хаях тохиргоон дээр ямар ч хөрсөнд хайлт хийхэд сайн тохирдог байна.

Ойролцоо бүтээгдэхүүнүүд