Гутлын тань эдэлгээ таны арчилгаанаас шууд хамаардаг тул та гутландаа хааяа ч болтугай халамж тавьж байгаарай

Та Zamberlan-ы гутлаа хэрхэн арчлахаа мэдэхгүй байвал доорх мэдээллийг уншаарай

ГУТЛЫГ ЦЭВЭРЛЭХ

Гутлыг цэвэрлэхдээ эхлээд үдээсийг тайлж аваад, угаалтуурын урсгал хүйтэн усанд угаана. Хэрэв шаардлагатай гэж үзвэл химийн бодис ороогүй зөөлөн савангаар угааж болно. Гуталны ул болон дээд хэсэг дээрх шавар гүйцэд арилсан эсэхийг сайтар шалгана. Гутлаа сайтар зайлна, хэрэв ямар нэгэн хүчиллэг чанартай шавар үлдсэн тохиолдолд гутлын арьсанд муугаар нөлөөлөх магадлалатай.

ХАТААХ

Гутлыг хатаахдаа эхлээд улавчыг авна. Агааржуулалт сайтай газар гутлыг өөрөөр нь гүйцэд хаттал байлгана. Хэрэв гутал хэт их устай байвал дотор нь сонин хийж хатах хугацааг түргэсгэж болно. Гутлын арьсыг агшаах, хагаралт үүсгэх, гутлын ул, хэлбэрт өөрчлөлт оруулах гэх мэт ноцтой гэмтэл учруулж болзошгүй тул ямар ч нөхцөлд гутлыг хатаахын тулд халуун сэнс, ил зуух, паар, нар гэх мэт халуун зүйлийн дэргэд тавьж болохгүй. Буруу хатааснаас үүссэн гэмтэлд баталгаат хугацаа нөлөөлөхгүй болохыг анхаарна уу.

ГУТЛЫН АРЬС

Зориулалтын тос болон цацлага нь гутлын арьсанд тэжээл өгөх, арьсны чанарыг алдагдуулахгүй хадгалах мөн усны хамгаалалтыг сайжруулах зориулалттай байдаг. Бид танд гутлын түрхлэг болон цацлагыг хэт их хэмжээгээр нялж түрхэхгүйгээр, багахан хэмжээгээр тааруулж ашиглахыг зөвлөж байна. Урт хугацаагаар гутлыг далд хийж хадгалахаас өмнө түрхлэг эсвэл цацлагыг ашигласнаар арьсыг хатахаас хамгаална.

ДЭЭД ЗЭРГИЙН БОЛОВСРУУЛАЛТ БҮХИЙ АРЬС- Leather Boots

Гутлын гадар нь хуурай үед Zamberlan® Hydrobloc® тосыг зөөлөн сойз ашиглан түрх. Хэт ихийг нялах хэрэггүй. Гутлынхаа арьсыг гялтганаж харагдуулахыг хүсч байвал хатахыг нь хүлээлгүйгээр гадарга дээр байгаа илүүдэл ширхгүүдийг зүлгэн арилгаарай. Эхний ээлжинд гуталдаа бүхэлд нь биш хэсэгхэн газарт түрхэж туршихыг санал болгож байна. Түрхсэний дараа гадаргуу бага зэрэг бараантаж болзошгүй.

ИЛГЭН ГАДАP- Nubuck and Split leather Boots

Илгэн мэт харагддаг арьсан гутлын гадар нь хуурай, цэвэр байгаа үед Hydrobloc® Conditioning SPRAY-г цацаж хэрэглэнэ. Спрэй-ээ сайтар сэгсрээд гутлынхаа гадаргад бүхэлд нь түрхэнэ. Гутлын гадарт даавуун материал орсон байсан ч түрхэж болно. Ойролцоогоор 20см-н зайнаас цацаж, шингэтэл нь 5 минут орчим байлгах хэрэгтэй. Гутлын ул зэрэгт цацагдсан илүүдэл шингэнийг арчиж аваарай. Эхний ээлжинд гуталдаа бүхэлд нь биш хэсэгхэн газарт түрхэж туршихыг санал болгож байна. Түрхсэний дараа гадаргуу бага зэрэг бараантаж болзошгүй.

АРЬСАН ДОТОР

Замберланы ихэнх гутлууд арьсан доторлогоотой байгаа. Эдэлгээг сайжруулахын тулд тодорхой арчилгаа хэрэгтэй байдаг. Арьс урагдсан, хатсан, хөлийн чийгнээс болж гэмтсэн байж болно. Ийм үед бүлээн чийгтэй алчуураар арьсан дотрыг арчиж хуурай болгосны дараа Hydrobloc® хамгаалагч тосыг юм уу спрэй-г нимгэн түрхэнэ. Эдгээр нь арьсанд тэжээл өгч зөөлөн, уян хатан хэвээр үлдэнэ.

УЛЫГ АРЧЛАХ

Ул онцгой арчилгаа ер шаардахгүй. Гэхдээ гутлын улны ховилуудад чулуу шигдсэн эсэхийг шалгаж байгаарай. Удаан хугацаанд иртэй чулуутай явбал улыг гэмтээж болзошгүй юм. Мөн өнө удаан жилийн турш хэрэглэх явцад улны хээ нь элэгдэж болзошгүй. Замберланы гутлууд улыг солих боломжтой хийгддэг тул мэргэжлийн байгууллага, эсвэл гуталчнаар улыг солиулан хэрэглэх боломжтой.

ҮДЭЭС БА УЛАВЧ

Үдээс тасарч унах нь ховор. Гэхдээ та хэрэглээнийхээ явцад үдээсээ голоороо тасрах шинжтэй болсон эсэхийг шалгаж байгаарай. Тийм шинж тэмдэг илэрбэл Замберланы өөрийн үдээснүүдээс уртыг нь тааруулан сонголтоо хийж аваарай. Хол аялалаар явах үед нэмэлт үдээстэй явахад илүүдэхгүй.

Улавчийг цэвэрлэн хэрэглэх боломжтой ба шаардлагатай гэж үзвэл 6-12 сар тутамд сольж байгаарай.

ХАДГАЛАЛТ

Гутлыг хуурай, сэрүүн газар хадгална. Шууд нарны тусгалд хадгалж болохгүй. Ингэснээр арьс хагарах, агших магадлалтай байдаг. Гутлыг өөрийнх нь хайрцагт хадгалах нь хамгийн тохиромжтой ба нарны туяа болон тоосноос зэрэг хамгаална.

Zamberlan-ийн нубук арьсан болон илгэн гадартай гутлаа хэрхэн арчлах талаарх видеог үзэх линк:

https://www.facebook.com/Compassoutdoor.mn/videos/5722322821217834

Zamberlan-ийн арьсан гутлаа хэрхэн арчлах талаарх видеог үзэх линк:

https://www.facebook.com/Compassoutdoor.mn/videos/583325966192824